2017 оны 1 сарын 20
Өнгөрсөн долоо хоногт “Мөнхжин Од” хэмээх компанийн үйлдвэрлэсэн архинд таван хүн хордож нас барсан хэрэг гарч, нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Мөн тэтгэврийн зээлийн хүү буурсан талаар ХНХЯ-аас мэдээлэл хийв. Үүнээс гадна Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 47 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож буй зэрэг олон үйл явдал өрнөлөө. Энэ хүрээнд хэн хэн, ямар байр суурь илэрхийлснийг “Хэн юу хэлэв” булангаараа онцлон хүргэж байна.