Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭЗЧ: Агаарын бохирдолтой тэмцэх урт хугацааны бодлого боловсруулж хүний эрүүл мэндийг хамгаалах асуудлыг хэлэлцэв

ikon.mn
2017 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Давос хотноо  зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж Агаарын бохирдол сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо.

Шинжлэх ухааны сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологи, ололт дээр тулгуурлан агаарын бохирдолтой тэмцэх урт хугацааны бодлого боловсруулж хүний эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг багасгах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Мөн Дэлхийн эдийн засгийн удирдагчид /IGWEL/-ын “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай зохицон урагшлах засаглал” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцов.          

Шинэ техник, технологийг нийгэмд халгүй, ээлтэй хэлбэрээр нэвтрүүлэн дэлгэрүүлэх, энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинээр нэвтрүүлж буй технологийг зохицуулах хэм хэмжээ, дүрэм журам, стандартын асуудлыг хэлэлцлээ.