Уншиж байна ...

УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:21 2024/04/26

Чуулганы үдээс өмнөх хаалттай хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн "Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай" асуудлыг хэлэлцэж, дэмжжээ. 

Ингэснээр Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт элчин сайдыг томилох, эгүүлэн татах юм.

Шинээр томилогдох элчин сайд нарын талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Элчин сайдаар томилон ажиллахаар нэр дэвшигчид нь төрийн болон дипломат албан олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан төрийн албан хаагчид юм" хэмээн танилцуулсан. 

ШИНЭЭР ТОМИЛОГДОХ ЭЛЧИН САЙД НАРЫН ТАНИЛЦУУЛГА:

зураг
 
зураг
 
зураг
 
10:59 2024/04/26

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах асуудлыг танилцууллаа. Тэрбээр "Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад cyyraa Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвшингийн Бадралыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад cyyx Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Энхболдыг;

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад cyyx Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашнямын Энхтайваныг;

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад cyyx Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Дааданхүүгийн Батбаатарыг тус тус томилох саналыг танилцуулж байна" гэв.

Тус асуудлыг хэлэлцэхийн өмнөх нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Урд хөрштэй холбоотой элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцэх гэж байгаа учраас хаалттай горимд шилжүүлэх санал гаргаж байна" гэв. 

Гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулж олонх дэмжсэнээр чуулганы хуралдаан хаалттай горимд шилжүүллээ. 

10:41 2024/04/26

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай
  • Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл
  • “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/798943038420636