Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тавдугаар сард зарлана

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн Ерөнхий Хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, явцын талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын 2017 оны 13 дугаар тогтоолоор Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарласан. Тогтоолын дагуу Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 26-ны өдөр явагдахаар болсон. СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах ажлын төлөвлөгөө, хуваариа баталжээ.

Хоёрдугаар сард, төлөвлөгөө дагуу сонгуулийн хэсэг байгуулна. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн хэсгийг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулна. Сонгуулийн хэсгийг сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид байгуулах юм байна. Энэ ажил одоо хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 26-наас өмнө сонгуулийн хэсгээ байгуулаад дууссан байх ёстой гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ. Мөн энэ сарын 26-наас өмнө Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн тойрогт болон нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох аж.

Гуравдугаар сард сургалт, семинарууд явагдана. Хуульд зааснаар сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санг бүрдүүлж, гэрчилгээ олгох ажлууд хийгдэнэ. Журамд зааснаар гуравдугаар сарын 10-ны дотор сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудын судалгааг СЕХ-нд ирүүлэх ёстой аж.

Дөрөвдүгээр сард, сонгуулийн байгууллагууд байгуулагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, гадаадад байгаа иргэдийн саналыг авах төв болон салбар комиссуудыг байгуулна. 

Тавдугаар сард, нэр дэвшүүлэх ажиллагаа явагдана. 

Зургадугаар сард, сурталчилгаа явагдана. Саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, санал авах тоолох машины техникийн үйлчилгээг хийж, хэсгүүдэд хүргэнэ. 

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг ирэх сарын нэгэнд гаргаж, цахим хуудсанд байршуулах аж.  Жилд хоёр сая орчим сонгогч бүртгэгддэг. Одоогоор 2 сая 52 мянган сонгогчийн бүртгэл гараад байгаа юм. Гэхдээ энэ бүртгэл санал хураах хүртэл өөрчлөгдөнө гэдгийг СЕХ-оос мэдээллээ. Түүнчлэн, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зургаадугаар сарын 10-11 өдрүүдэд авахаар тогтоосон байна.