Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Долоон эрдэмтэнд “Академич” хэргэм хүртээлээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу, Монголын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр өнөөдөр зарим эрдэмтэнд “Академич” хэргэм хүртээлээ.

“Академич” хэргэм хүртсэн эрдэмтэд:

  1. Надмидын Бэгз /БСШУС-ын сайдын зөвлөх, шинжлэх ухааны доктор/
  2. Түдэвийн Ган-Эрдэнэ /БСШУСЯ-ны ШУТГ-ын дарга, химийн шинжлэх ухааны доктор/
  3. Чимиднямын Доржсүрэн /ШУА-ын Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний тэргүүлэх ажилтан, биологийн шинжлэх ухааны доктор/
  4. Ширчиний Дэмбэрэл /Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн төслийн удирдагч, анагаахын шинжлэх ухааны доктор/
  5. Агипарын Бакей /ХААШУА-ийн дэд ерөнхийлөгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн асан/
  6. Дэлэгийн Сангаа /ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор/
  7. Дамдинсүрэнгийн Цэвээндорж /ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор/

Хэргэмийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр гардуулан өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn
"Академич" цол хэргэмийг дэлхийн болон өөрийн орны шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь төрөөс хүндэтгэх, Шинжлэх ухааны академийн гишүүний нэр алдрыг өргөмжлөх, эрдэм судлалын ажлыг нь урамшуулах зорилгоор хүртээхээр хуульчилсан байдаг.