2017 оны 4 сарын 14
Сонгууль эхлэхээс өмнө ард түмэн биднийгээ халуун зүрхнээсээ хайрлаж явдаг ямар олон хүн байдгийг нүдээрээ харж, чихээрээ сонсож бүлээн зүрх булгилан хайлах дөхнө. Хэдхэн сар ч болов ийнхүү сэрүүн зүүдэндээ умбан жаргадаг сан. Сонгуулийн дараа харин сэрээд харахад хамаг юм хулгайлчихсан байдаг. Тэгээд голдоо ортол гомдож гашуун нулимсаа дотогш залгин гэр гэртээ сууцгаадаг сан. Ядаж дориухан олуулаа нийлээд цайны ганц талбай дээрээ гарч, Сүх жанжин, Чингис хаан хоёртоо хов ч мэдүүлчихгүй явсаар 20 жил хохирч, 30 жил гомдон өдийг хүрэв.