Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад yлс 150,000 цэргээ Хойд Солонгосын хил рүү илгээсэн үү?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт АНУ-ын “Huffington Post” сонин Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 150,000 цэрэг Ялу, Түмэн голын дагуу Хойд Солонгосын хил рүү илгээгдсэн тухай мэдээлсэн юм.

Хэрвээ АНУ агаарын цохилт өгвөл Хойд Солонгосоос ирэх дүрвэгсдийн урсгалыг зохицуулахын тулд Бээжин ийм арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байв. Мөн Британий “The Mirror” сонинд ийм мэдээлэл нийтлэгдсэн юм.

Гэвч өчигдөр буюу Лхагва гарагт Хятадын Батлан хамгаалах яамны төлөөлөгч энэ мэдээллийг няцаасан байна. Мөн Хятадын Гадаад хэргийн яамны мэдээллийн цагаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Кан хэлэхдээ Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид, тогтвортой байлгах зорилтыг энх тайванч замаар хэрэгжүүлэх ёстой гэдэг байр сууриндаа бат зогсож байгааг мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: GlobalTimes