Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Б.Дэлгэрмаа Армен Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

ikon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Бүгд Найрамдах Армен Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Бүгд Найрамдах Армен Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсянд Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 11-ний өдөр өргөн барив.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслолын арга хэмжээний үеэр Бүгд Найрамдах Армен Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсян Элчин сайд Б.Дэлгэрмааг хүлээн авч уулзсан байна.

Ерөнхийлөгч С.А.Саргсян хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд Монгол Улсаас Бүгд Найрамдах Армен Улсаас суух анхны Элчин сайдын хувьд хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана хэмээн найдаж буйг илэрхийлсэн юм.

Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Бүгд Найрамдах Армен Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсянд уламжлаад хоёр орны харилцааг хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг эрэлхийлэх асуудалд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв.

 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын зүгээс Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч буйг дурдаад Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах Монголын талын саналыг Армений зүгээс дэмжиж өгөхийг хүслээ.

Элчин сайд Б.Дэлгэрмааг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан Бүгд Найрамдах Армен Улсын Гадаад хэргийн сайд Э.А.Налбандян, ГХЯ-ны Ази, Номхон далайн бүс нутаг, Африкийн газрын захирал В.Асатрян нар мөн хүлээн авч уулзан хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам