Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өглөөний 11 цагаас хойш суралцахад хамгийн үр дүнтэй болохыг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Невада-Реногийн Их сургууль, Британий Опен Их сургуулийн хэсэг судлаачид бүтэн өдрийн турш оюутнуудын суралцах чадвар яаж өөрчлөгддөгийг судалжээ.

Хэдийгээр хүн бүрийн нойрны хэмнэл, биеийн онцлог өөр өөр боловч ихэнх оюутнуудын хувьд өглөөний 11 цагаас хойш суралцахад хамгийн үр дүнтэй болохыг тогтоосон байна.

“Frontiers in Human Neuroscience” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд зөвхөн оюутнууд бус, дунд сургуулийн сурагчид, өсвөр насныханд энэ нь хамаатай болохыг өгүүлжээ.

“Неврологичид өмнө нь өсвөр насныхны биологийн өдөр насанд хүрэгчдийнхээс хоёр цагийн хойно эхэлдэг болохыг баталж байсан нь бидний судалгааны үр дүнтэй таарч байна” гэж судалгаанд оролцсон Невада-Реногийн Их сургуулийн социологийн профессор Мэрай Эванс ярьжээ.

Зарим сургуулиуд энэхүү онолд тулгуурлан хичээлийн хуваариа өөрчилсөн тохиолдол байдаг. Тухайлбал 2013 онд Лондоны UCL Академи Британид анх удаа хичээл эхлэх цагийг өглөөний 10:00 цаг болгож өөрчилсөн юм.

 

Эх сурвалж: Quartz