Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Цамбагаравын автобусны буудлын хойд талд гарч байгаа галыг унтраахаар ажиллаж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

I хороололд байрлах "Соёмбо" кинотеатрын хойд талд гал гарч байна.

Энэ талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын автобусны буудлын хойд талд Титэм төвийн ард гал гарч байна гэсэн дуудлага 16:08 минутад ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 26, 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 30x15 хэмжээтэй хоёр давхар мансардтай байшин шатаж байсныг унтраахаар ажиллаж байна. 

Одоогоор гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй" гэлээ.