Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулга эхэллээ

ikon.mn
2017 оны 5 сарын 3
Ардчилсан Нам
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах асуулга өнөөдөр 10:00 цагаас 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Ингэхдээ 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны намын хороо, үүрүүдээр дамжуулан бүх гишүүдийнхээ дунд асуулга явуулах юм.

Ардчилсан Намын гишүүд харьяа намын үүр, хороодоороо дамжуулан асуулгадаа оролцох бөгөөд тусгайлан бэлдсэн байруудад очиж саналаа өгнө.

Нийслэлийн есөн дүүргийн АН-ын гишүүд дараахь байршлуудад очиж асуулгадаа оролцох юм байна.

 Нийслэлийн есөн дүүргийн
АН-ын гишүүд саналаа өгөх байрны байршил

 

 

Дүүрэг

 

 

Харьяалагдах үүр

 

Байршил

 1

 

 

 Баянгол дүүрэг

 

 УИХ-ын 67,68-р тойрог  буюу  1,2,3,4,  5,6,7,9,21,20  үүрийн гишүүд

 Төмөр замд БГД-ийн ЗДТГ-ын баруун  байранд

 УИХ-ын 69,70-р тойрог  буюу  8,10,11,12,13,14,15

,16,17,18,19,22,23 үүрийн гишүүд

 Хүрээ дээд сургуулийн байранд

 2

 

 Баянзүрх дүүрэг

 УИХ-ын 49-р тойрог  буюу 1,2,3,7,21,27  үүрийн гишүүд

 КТМС

 УИХ-ын 50-р тойрог  буюу 6,15,18,25,26  үүрийн гишүүд

 25-р хорооны Иргэний танхим

 УИХ-ын 51-р тойрог  буюу 4,5,14,22 үүрийн  гишүүд

 КУДС

 УИХ-ын 52-р тойрог  буюу 9,17,19,24 үүрийн  гишүүд

 24-р хорооны Иргэний танхим

 УИХ-ын 53-р тойрог  буюу 11,12,13,16  үүрийн гишүүд

 Жанжин клуб

 УИХ-ын 54-р тойрог  буюу 8,10,20,23,28  үүрийн гишүүд

 Боса, Амгалан тээврийн товчоо

 3

 

 Багануур дүүрэг

 Нийт гишүүд

 Намын байрандаа

 4

 

 Багахангай дүүрэг

 Нийт гишүүд

 Намын байрандаа

 5

 

 Налайх дүүрэг

 Нийт гишүүд

 Налайх дүүргийн төв Соёлын ордон

 6

 

 Сонгинохайрхан

дүүрэг

  1,2,3,4,5,6,19,20,22,

  26,27,32

 СХД 20 Хороо 13 байрны 1 давхарт

 7,8,9,10,11,21,24,

 25,28

 СХД 10 хороо Зүүн Баян Уулын 8-1  "ИХ ДАГИНА" цэцэрлэгийн байранд

 12,13,14,15,16,17,18,

 23,29,30,31

 СХД-ийн АН-ын байрны 1 давхарт

 7

 

 Сүхбаатар дүүрэг

 1-10 үүрийн гишүүд

 Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах “ТҮШЭЭ "  Дээд сургууль

 10-20 үүрийн гишүүд

 Сүхбаатар дүүргийн 14дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах

 14 дүгээр хорооны Иргэний танхим

 8

 

 Хан-Уул дүүрэг

 1,2,3,11,15 үүрийн  гишүүд

 Хан-Уул дүүргийн Соёлын ордон

 4,5,6,7,8,9,7,10,12,13,

 14,16 үүрийн гишүүд

 

 12,13,14,15,16,17,18,23,29,30,31

 9

 

 Чингэлтэй дүүрэг

 

 1-11 үүрийн гишүүд

 “Premium palace” зочид буудалд

 12-19 үүрийн гишүүд

 19-р хороо 57-р сургууль

 

Эх сурвалж: Ардчилсан Нам

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.