Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Чөтгөртэй ч хамаагүй нийлж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонголт хийсэн"

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал асуулгад оролцогчид өнөөдөр тус намын байранд бүртгүүлж байгаа билээ.

Одоогоор Р.Амаржаргал, Лу.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг нар бүртгүүлээд байна. Үүн дээр нэмэгдээд Буянгийн Жагаа буюу улс төрч, бизнесмэн Б.Жаргалсайхан өнөөдөр нэрээ дэвшүүлж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр “Би Ардчилсан намын гишүүн байсан. 1990 онд анх Ардчилсан намын гишүүн байсан хүн чинь энд сууж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд гишүүнчлэлээ есдүгээр сард сэргээлгэсэн. Хууль нь тийм байгаа юм чинь. Намуудын хууль, сонгуулийн хууль Үндсэн хуулиа нэлээн зөрчсөн байдаг. Уг нь хүн бүр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байх ёстой.

Өнөөдөр нийгмийн амьдралд гол үгүйлэгдэж байгаа юм нь хариуцлага, шударга ёс. Үнэхээр маш олон төрийн албан хаагчид зөвхөн төрөөс цалин авдаг мөртөө асар их хэмжээний мөнгийг офшор дансанд аваачаад хийчихсэн байх жишээтэй. Сүүлийн 20 жилд төрийн албан хаагчид асар их эрүүгийн гэмт хэрэгт өртөж байгаа. Энэ асуудлыг таслан зогсоохгүй бол Монгол Улс нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямралд унахаар байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд чөтгөртэй ч хамаагүй нийлж өрсөлдөх ажлыг сонгож явна. 

Монгол Улсын ерөнхийлөгчид хэн дэвшиж болох вэ гэдэг асуудлыг бодох хэрэгтэй. Хүн бүр нэг юмыг бодох ёстой. Би хэн бэ, би ямар хүн бэ гэдэг асуудлыг бодож байж нэрээ дэвшүүлэх хэрэгтэй. Ямар ч байсан офшор данс, элдэв хавтаст хэрэг миний хувьд байхгүй. Би Монгол Улсын хүний эрх, ардчилал, эрх чөлөөг хамгаалж явсныхаа төлөө шоронд орж байсан юм бий.

Тендер, асар их мөнгө хөрөнгийг шамшигдуулсан хүмүүс ёс суртахууны хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ёсгүй. Энэ нь өөрөө Ардчилалыг гутааж байгаа хэрэг” гэв.