Уншиж байна ...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Б.Манлай
2024 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Дөрөвдүгээр сарын 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна" гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ

Өнөөдөр нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй.

Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1...+6 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

Харин тавдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байх ч ихэнх нутгаар дулаарах төлөв гарчээ.

 

Эх сурвалж: ЦУОШГ