Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчид

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN

Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн зургаан нэр дэвшигчийг танилцуулж байна. /Цагаан толгойн үсгийн дарааллаар/

Нэр дэвшигч Н.Алтанхуяг

 
Гэрэл зургийг mpa.mn

Норовын Алтанхуяг нь Монгол улсын улс төрч, тус улсын 27 дахь ерөнхий сайд юм. 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн.

Боловсрол:

МУИС-ыг физикч мэргэжлээр төгсөж, тэндээ багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 1998 онд Монгол улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан.

Ажлын туршлага:

2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд МУ-ын тэргүүн шадар сайдаар ажиллажээ. 2008 онд Ардчилсан Намын 5 дахь даргаар томилогдсон.

2009 оны 10 сарын 28-нд ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр 1 хоног ажилласан.

2012 оны Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Ардчилсан Нам амжилттай оролцож, хамгийн олон суудал авснаар тэрээр 8 сарын 9-нд ерөнхий сайдаар томилогдож Шинэчлэлийн засгийн газрыг байгуулан ажилласан.

2014 оны 11-р сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Н.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь огцруулсан.

Нэр дэвшигч Р.Амаржаргал

 
Гэрэл зургийг mpa.mn

Ринчиннямын Амаржаргал нь 1961 оны 2 сарын 27-нд Улаанбаатар хотод төржээ. Амаржаргалын эцэг Д.Ринчинням жолооч мэргэжилтэй, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул ба эх Б.Янжин нь эм зүйч.

Боловсрол:

1978 онд Нийслэлийн 10 жилийн 14-р дунд сургуулийг төгсөж, мөн ондоо Москва хотын Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуульд элсэн оржээ.

1982 онд тус сургуулиа эдийн засагч мэргэжилээр төгссөн.

Маастрихтын менежментийн Олон улсын Институтийн Удирдах албан тушаалтанд зориулсан тусгай сургалтыг 1992 онд Нидерландад, Канадын Баруун Онтариогийн Их сургуулийн Удирдлагын тусгай сургалтыг 1993 онд Улаанбаатарт тус тус дүүргэсэн.

Амаржаргал нь Британийн зөвлөлөөс олгодог Чевингийн тэтгэлэгээр Брэд Фордын их сургуульд 1994 оноос 1995 оны 2 жилийн хугацаанд макро эдийн засгийн бодлого, төлөвлөлтөөр судалгаа хийж шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Эрдмийн зэргийн судалгааны ажилдаа Монгол улсад эдийн засгийн шинэчлэл эхэлснээс хойшхи дөрвөн жилийн үйл явцыг дүгнэн шинжилсэн нь улс орны хөгжлийн стратегийг тодорхойлоход эдүүгээ ч ач холбогдолтой байгаа билээ.

Ажлын туршлага:

1999 оны 11 сард Р.Амаржаргал засгийн эрх барьж буй Ардчилсан Холбоо эвслийн нэг нам болох Монголын Үндэсний Ардчилсан намын даргаар сонгогдож байсан юм.

1996 оны сонгуулиар МҮАН, МСДН -ын Ардчилсан Холбоо эвсэлээс нэр дэвшин Р.Амаржаргал УИХ-ын гишүүн болсон.

2004 онд сонгуулийн 64-р тойрогт бие даан нэр дэвшиж 2 дахь удаагаа, 2008 онд Арчилсан намаас Ховд аймагт нэр дэвшин 3 дахь удаагаа, 2012 онд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж тус дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдон ажилласан.

1998 оны Ц.Элбэгдоржийн Засгийн газарт гадаад хэргийн яамны сайд,

Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд, ардчилсан засгийн газрын 5 дахь тэргүүнээр 1999 оны 7 сард Р.Амаржаргал 38 настайдаа томилогдсон.

Нэр дэвшигч Х.Баттулга

 
Гэрэл зургийг mpa.mn

Халтмаагийн Баттулга нь 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Монголын улс төрч, Улсын Их Хурлын гишүүн юм.

Боловсрол:

  • 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургууль
  • 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.
  • 1979 - 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин
  • 1982 - 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач
  • 1990 - 2004 онд "Женко" ХХКомпаний Ерөнхий захирал
  • 1997 - 2004 онд "Баянгол зочид буудал" ХКомпаний гүйцэтгэх захирал
  • 1999 - 2004 онд "Мах Импекс" ХКомпаний гүйцэтгэх захирал
  • 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
  • 1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

Нэр дэвшигч Л.Болд

 
Гэрэл зургийг mpa.mn

Лувсанвандангийн Болд 1961 оны 10 сарын 4-нд төрсөн. Монголын улс төрч, бизнесмэн юм. Улсын Их Хурлын гишүүн. Урлаг судлаач Лувсанвандангийн том хүү тэрбээр Бодь группын үүсгэн байгуулагчдын нэг.

Боловсрол:

Тэрээр 1979 онд Улаанбаатар хотын арван жилийн 23-р дунд сургуулийг төгсөөд Зүүн Германы Бернаугийн Үйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн Дээд Сургуульд суралцаж, 1983 онд дүүргэсэн.

Ажлын туршлага:

Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөл, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагчаар ажиллаж байгаад 1989 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ.

Улмаар 1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдсон, Үндсэн Хуулийг батлалцсан байна.

1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүнээр ажиллаж байгаад Бодь интернэшнл компанийг байгуулан ерөнхийлөгчөөр нь ажиллаж байв.

1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

2000 оны сонгуульд ялагдсаныхаа дараа бизнесийн салбарт буцаж орон, Голомт банкны ТУЗ-ийн дарга, Монголын банкны холбооны ерөнхийлөгч болжээ.

2004 онд төрийн албанд эргэн ирж, Ашигт малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газрын даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

2008 оноос С.Баяр, С.Батболдын засгийн газруудад Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байжээ.

2012, 2016 онд Хан-Уул дүүргээс сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

2012-2014 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан.

Нэр дэвшигч Д.Дорлигжав

 
Гэрэл зургийг mpa.mn

Дамбий овогтой Дорлигжав нь 1959 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн.

Боловсрол:

1967-1975 онд Увс аймгийн Зүүнговь сумын дунд сургууль.

1975-1978 онд Ховд аймгийн ХАА-н техникум.

1980-1983 онд ЗХУ-ын Москва хотын “Цэргийн улс төрийн” дээд сургууль.

1983-1987 онд МУИС-ын НУФ-ын “хууль”-ийн ангид суралцсан.

Мэргэжил:

Хуульч, мал зүйч мэргэжилтэй.

Ажлын туршлага:

МОАХ-ын зохицуулагч, МОАН-ын дэд дарга

БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн

Засгийн газрын шадар сайд

Батлан хамгаалах яамны сайд

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал

Ардчилсан намын дарга

Ерөнхий сайдын зөвлөх

Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга

Улсын Ерөнхий прокурор

Хууль зүйн сайдаар тус тус ажиллаж байжээ. 

Нэр дэвшигч Б.Жаргалсайхан

 

 
Гэрэл зургийг MPA.mn

Базарсадын Жаргалсайхан 1959 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

  • 1977 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль 
  • 1982 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль физикч мэргэжлээр тус тус төгссөн.

Мэргэжил:

Физикч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1982-1984 онд "Говь" ХХК-д ажилтан
1984-1988 онд Хувиараа бизнес эрхлэгч
1988-1989 онд "Буян" хоршооны захирал
1989-2004 онд "Буян" ХХКомпанийн захирал
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.