Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: "Эрчим хүчний хөгжлийн цоо шинэ эрэл хайгуул: асуудал ба шийдэл" сэдэвт лекц зохион байгуулна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордны "Их засаг" танхимд 

10:00 цагт УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаан болно. 

ШУА-ийн төв байрны Их чуулганы танхимд

11:00 цагт ХУИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаяр "Эрчим хүчний хөгжлийн цоо шинэ эрэл хайгуул: асуудал ба шийдэл" сэдэвт лекц зохион байгуулна. 

"Монгол Ньюс" мэдээллийн төвд

11:00 цагт Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг эсэргүүцэж тус эмнэлгийн эмч, ажилчид мэдээлнэ.

"Үндэсний мэдээллийн төв"-д

11:00 цагт Иргэний нийгмийн байгууллагуудаас өмгөөлөгч Батбаярын талаар мэдээлэл өгнө.

11:30 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилттой холбоотойгоор нийслэлийн удирдлагууд хувийн хэвшлийнхний эрх ашгийг зөрчиж буй талаар "Сөүл ресторан" компанийн төлөөлөл мэдээлнэ. 

Соёлын төв өргөөнд

“World Ballet and Dance Grand Prix Mongolia-2024” тэмцээний хаалт буюу гала тоглолт болно.

Залуу бүжигчин А.Мөнгөнчимэг олон улсын түвшинд жагсаж буй шилдэг бүжигчидтэй мөр зэрэгцэн өрсөлдөнө.