Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Надад давуу тал байгаа учраас Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлт гаргалаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намаас өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт ирүүлсэн гишүүдээ бүртгэж, үнэмлэхийг нь гардуулан өгч байна. 

2017 оны 12:50 цагийн байдлаар  тус намаас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд  Л.Болд, Р. Амаржаргал, Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын  дөрвөн гишүүн  нэр дэвшихээр бүртгүүлжээ. 

Х.Баттулга "Монгол Улс дараагийнхаа ерөнхийлөгчийг сонгох гэж байна. Ардчилсан намын үндсэн хуулийн 5-р зүйлийн 3.9.11-д заасны даагуу Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ гаргалаа.

Ардчилсан нам бол том нам. Дотоод дүрмийн дагуу ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ сунгаагаар зарлаж байгаа.

Энэхүү сунгаанд оролцох гэж өөрийн өргөдлийг гаргасан. Дэмжлэг сайн авах байх гэсэн бодолтой байна.

УИХ-д гурван удаа сонгогдсон, засгийн газарт хоёр удаа орж ажилласан зэрэг туршлагатай. Хөгжлийн томоохон бодлогуудыг судлаж, хөндөж тавьж байсан учраас надад давуу тал байгаа" гэв.

Өнөөдөр бүртгэлийн ажиллагаа дуусч, маргааш нийт гишүүдийн дунд санал асуулга явуулна

 
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "Сонгуулын тухай хуулийн дагуу намаас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа өнөөдөр эхлэж байна.

Энэ хүрээнд АН-ын үндсэн дүрмийн дагуу намын дарга намын их хурал руу намын гишүүдийн саналд үндэслэн нэр дэвшигчдийн нэрийг оруулж өгөх заалттай.

Асуулгад оролцох гишүүдээ бүртгэж авч байна.

Өнөөдөр бүртгэлийн ажиллагаа дуусч, маргааш нийт гишүүдийн дунд санал асуулга явуулна.

Манай нам санхүүгийн хувьд шилэн байх бодлого барьж байгаа. Санал асуулгад тодорхой хэмжээний зардал гарна.

Үүнийг асуулгад оролцогч гишүүд хувь тэнцүү хуваах дүрэмтэй" гэлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.