Уншиж байна ...

ФОТО: Сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг хүлээж авах үйл ажиллагаа гурван өдөр үргэлжлэв

Б.Манлай
2024 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны Баасан гарагаас эхлэн гурав хоногийн хугацаанд нам, эвслүүд УИХ-ын 2024 оны сонгууль оролцох хүсэлтээ өгч дуусав.

Энэ өдрүүдэд Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/ 26 нам, хоёр эвслийн сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авчээ. Харин Зүй ёс нам сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

  1. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  2. Үнэн ба Зөв нам
  3. Ардчилсан нам /АН/
  4. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/
  5. Монгол Консерватив нам /МКН/
  6. Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/
  7. Монголын Социал Демократ Нам
  8. Монголын хүний төлөө нам
  9. Дэлхийн монголчууд нам (ДМН)
  10. Ард түмний хүч нам
  11. Эх Орон нам
  12. Монгол Ардын нам /МАН/
  13. Хөгжлийн хөтөлбөр нам
  14. Эрх чөлөөний нэгдэл нам /Зон олны нам/
  15. Монгол шинэчлэлт нам /МШН/
  16. ХҮН нам /ХҮН/
  17. Монголын Либерал нам /МЛН/,
  18. Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/,
  19. Иргэний хөдөлгөөний нам /ИХН/
  20. Ардчилал шинэчлэлийн нам
  21. Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
  22. Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
  23. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/
  24. Үндэсний эвсэл /МНН-МҮАН/
  25. Их эв нам /ИЭН/,
  26. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
  27. Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
  28. Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ.

Нам, эвслийн удирдлагууд сонгуульд оролцохдоо Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлжээ.

СЕХ-ны Ажлын хэсэг сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлаад СЕХ-ны хуралдаанд танилцуулна. Сонгуулийн Ерөнхий Хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах юм байна.

УИХ-ын сонгуулийн санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт явагдах билээ.

Фото /УИХ-ын 2024 оны сонгууль оролцох хүсэлтээ өгсөн нам, эвслүүд/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг