Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Их насанд Б.Энхбаатарын хонгор ТОРГОН ЖОЛООГОО өргүүллээ

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2016 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Түрүү магнай: Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор, Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:03 2016/07/11

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьд барианы зурхай руу орж ирлээ.

Газар газрын 370 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор түрүү магнайд /Унаач хүүхдийн дугаар 109/ ирж торгон жолоогоо өргүүллээ. 

Аман хүзүүнд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Д.Баяраагийн хурдан хүрэн /Унаач хүүхдийн дугаар 444/

Гэрэл зургийг Mpa.mn

Айргийн гуравт Төв аймгийн Эрдэнэцогт сумын харьяат Хакухо М.Даваажаргалын хүрэн зээрд /Унаач хүүхдийн дугаар 519/

Гэрэл зургийг mpa.mn

Айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Ц.Хэнмэдэхийн дэлтэй хонгор морь

Гэрэл зургийг mpa.mn

Айргийн тавд Завхан аймгийн Идэр сумын харьяат Н.Мөнхбаясгалангийн зээрд орж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.

Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн хурдан морины уралдаан дууслаа. Маргааш өглөө хурдан соёолонгийн уралдаан 07:00-09:20 цагт Хүй долоон худагт болно.

14:19 2016/07/11

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьд гарааны зурхайгаас хөдлөхөд бэлэн болжээ.

Энэ жилийн наадамд 370 гаруй хурдан хүлэг уралдахаар болжээ.  Их насны морьд 25 км замыг туулна.

Өнгөрсөн жилийн наадамд их насны 320 хурдан хүлэг шандсаа сорьсноос Ховд аймгийн харьяат Б.Буяннэмэхийн хээр халзан түрүүлж, Завхан аймгийн харьяат Д.Дагвадоржийн зээрд аман хүзүүнд орж байсан билээ.

ETV телевиз ШУУД дамжуулж байна.