Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хөвсгөл аймгийн Т.Болдбаатарын халиун азарга түрүү магнайд ирлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:17 2016/07/11

Хурдан азарганууд 22 км-ийг туулаад барианд орж ирлээ.

Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын хурдан халиун орж ирж наадамчин олноо баярлууллаа. /Унаач хүүхдийн дугаар 911/

Аман хүзүүнд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын наран хонгор /Унаач хүүхдийн дугаар 175/

Айргийн гуравд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн Шөвгөр зээрд /Унаач хүүхдийн дугаар 221/

Айргийн дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн буган халтар /Унаач хүүхдийн дугаар 127/

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Дэнзэнгийн Энхтөрийн хул айрагдлаа. /Унаач хүүхдийн дугаар 91/

Гэрэл зургийг mpa.mn

Энэ жилийн наадамд Хөвсгөл аймгаас хоёр азарга айргийн тавд хурдалсан нь онцлог байлаа.

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаан өнөөдөр 14:00 цагаас эхэлнэ. /Хүй долоон худагт/

Харин маргааш /2016.07.12/ Хүй долоон худагт

  • 07:00-09:20 Соёолон насны морьдын,
  • 10:30-12:30 Дааганы уралдаан болно.

09:20 2016/07/11

Үндэсний их баяр наадмын азарганы уралдаан эхэллээ

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Азарганы уралдаан эхэлж байна.

Газар газрын 215 хурдан азарга 22 км-т уралдахаар гарааны зурхайгаас хөдөллөө.

Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уясан Архангай аймгийн Их тамир сумын Г.Тэмүүлэнгийн халтар азарга түрүүлж торгон жолоогоо өргүүлж байсан юм.

Тун удахгүй наадамчин олны амьсгаа даран хүлээдэг түрүү магнай барианы зурхай руу орж ирнэ.

Хурдан азарганы уралдааныг ETV телевиз ШУУД дамжуулж байна.