Уншиж байна ...

Баянхонгор аймагт хамгийн их буюу 12-20 см цасан бүрхүүл тогтжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнгөрсөн долоо хоногт /2024.04.22-29/ Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завхан, Архангайн, Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд хэсэг, Өмнөговь, Төв, Сэлэнгэ аймгийн зарим газраар 0.1-20.0 см цасан бүрхүүл тогтсон.

Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг 20.0 см, Бөмбөг 16.0см, Бууцагаан, Хүрээмарал 12.0см, Өвөрхангайн Арвайхээр, Уянга 9.0см, Өмнөговийн Даланзадгад 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Тухайлбал,

  • 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0.0-5.0мм,
  • 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-2.0мм,
  • 25-нд нутгийн хойд хэсгээр 0.0-5.0мм,
  • 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-7.0мм,
  • 27,28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр 0.0-19.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Үүнээс хамгийн их нь Өмнөговийн Булган 27.8мм, Өвөрхангайн Арвайхээр 23.3мм, Баянхонгорын Гурванбулаг 21.2 мм, Өмнөговийн Ноён 20.0мм, Өвөрхангайн Зүүнбаян 19.2мм, Өмнөговийн Ханбогд 19.0мм, Архангайн Цэцэрлэг 18.0мм, бусад нутгаар 0.0-17.3 мм бороо, нойтон цас оржээ.

зураг
 

 

Эх сурвалж: ЦУОШГ