Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид эв нэгдлийн гэрээ байгууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын нийт гишүүдийн санал асуулгаар тодруулахаар болсон. 

Санал асуулга өнөөдөр 10:00 цагаас 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн зургаан нэр дэвшигч өнөөдөр “Ардчилсан Намын санал асуулгад оролцогчдын эв нэгдлийн гэрээ” байгууллаа. 

Гэрээнд:
Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга  ёс эв нэгдлийг эрхэмлэх дээдлэх мөн төр ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон цаашид хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна гэжээ.

Түүнчлэн хамтын ажиллагаандаа долоон заалт тусгажээ. 

ГЭРЭЭ:

 

 

Эх сурвалж: Ардчилсан Нам

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.