Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

29-р тусгай сургуулийн 900м.кв талбайд барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 5
iKon.MN

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн газрын асуудлаар НЗДТГ-аас мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/648899818628923/

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

"Барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгосон"

Нийслэлийн Газрын Албаны дарга Э.Болорчулуун "29-р тусгай сургуулийг тойрсон асуудал сүүлийн үед их байна. 900м.кв газрыг төрийн байгууллагаас төрийн байгууллагад шилжүүлсэн зөрчил гаргасан. Үүнийг Нийслэлийн Засаг дарга 2017 оны 4 сарын 5-нд А/84 тоот захирамж гаргаж хүчингүй болгосон." гэлээ.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Өмнө нь газар олгогдчихсон байсан  юм уу?

-Газар олгогдчихсон хууль зөрчсөн байсан. Нийгмийн даатгалын газрын  нэр дээр шилжүүлэх хууль бус үйл ажиллагааг зогсоосон. 

-29-р сургуулийн эзэмшил газарт барилга барихаар ухаад эхэлчихсэн байна шүү дээ?

-Э.Болорчулуун: Тухайн сургуулийн орчин нөхцөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиромжгүй байна гэсэн хүсэлт ирүүлсэн. Одоо тухайн барилгын зөвшөөрөл хүчингүй болсон учир тохижилт дээр анхаарна.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн барилгыг өөр газар барихыг үүрэг болгосон"

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа: Улсдаа цорын ганц байдаг уг сургуулийн өмчлөлийн газар дээр улсын өмчит газар барих шаардлагагүй. Иймээс Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн барилгыг өөр газар барихыг үүрэг болгосон.

Нийслэлийн Засаг даргын газраас санхүүжилт гаргаж 29-р сургуулийн гадна талбайг тохижуулна.


29-р тусгай сургуулийн биеийн тамирын талбайд барилга барих ажлыг өчигдөр шөнөөс эхлүүлжээ

 
Гэрэл зургийг mpa.mn

29-р сургуулийн хүүхдүүдийг амарсан хойгуур дахин нэг бэрхшээлтэй асуудал үүсч сургуулийн биеийн тамирын талбай дээр нь барилга барихаар зэхэж эхэлжээ.

Барилга барих ажлыг өчигдөр шөнөөс эхлүүлсэн байна. Яг одоо тус сургуулийн эзэмшлийн хашаанд барилгын компаниуд ирж, газар ухаж эхлээд байна.

Барилга барихаар зэхэж буй талаас “Энэ газарт 29-р сургуулийн эзэмшил байдаг. 116-р сургуулийн эзэмшил байхгүй.

29-р сургууль болон манай байгууллага Нийслэлийн засаг даргын орлогчидтой ярилцсаны үндсэн дээр барилга барих бичгийг бүрдүүлж авсан.

Ингээд бид Барилгын хуулийн дагуу дулааны улирал эхлэхээр буюу дөрөвдүгээр сарын 1-нээс барилга барих ажлыг эхлүүлнэ гэж арванхоёрдугаар сард тохиролцсон” гэсэн тайлбар өгчээ.

Бичлэг

Энэ талаар өнөөдөр 15:00 цагаас Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулж, тайлбар өгөх юм байна. Тус хэвлэлийн бага хурлыг iKon.mn шууд дамжуулах болно.