Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзад гурван монгол биеэ үнэлэгч баригджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Малайзийн цагаачлалын албаныхан Даваа гарагт нийслэл Куала Лумпур хотын Жалан Ража Лаут гудамжинд орших гурван одтой зочид буудалд ажиллаж байсан нууц цэнгээний газрыг илрүүлжээ.

Энд янз бүрийн орны иргэн 28 эмэгтэй ажиллаж байгаад баригдсанаас Казахстаны 6, Вьетнамын 5, Тайландын 4, Индонезийн 4, Хятадын 3, Монголын 3, Оросын 2, Туркийн 1 иргэн тус тус байсан гэнэ.

Тэдэнтэй хамт зуучлагч, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан таван хүн баригдсан нь Малайзийн иргэд байжээ. Зочид буудлын 4 ба 5 дугаар давхруудыг харуул хамгаалалт, камерийн хяналтаар тоноглосон байсныг ил болгосон байна. Биеэ үнэлэх үйл ажиллагаанаас олсон орлого болох 89,550 Малайзийн рингит ($20,000 орчим) илэрснийг цагдаа нар хурааж авсан гэнэ.

Мөн эмэгтэйчүүдийн өрөөнүүдээс орон орны мөнгөн тэмдэгтүүд илэрсний дотор Малайзийн рингит, Хонг Конг доллар, Сингапур доллар, Индонезийн рупи, Вьетнамын дон, Монголын төгрөг (140 төгрөг) гарсан байна.

Урьдчилсан шалгалтаар эмэгтэйчүүд нь Малайзад 90 хоног оршин суух эрхтэй орж ирээд бие үнэлж байгаад явдаг байсан нь батлагджээ.

Биеэ үнэлэгчдийг түр саатуулах байр руу илгээж, цаашдын арга хэмжээг авахаар болсон тухай Малайзийн цагдаагийн газар мэдээллээ.

 

Эх сурвалж: TheMalayMailOnline