Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хоёрдугаар сарын орон сууцны үнийн индексийг танилцуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN

Стандарт, хэмжил зүйн газарт

09:00 цагт Стандарт, хэмжил зүйн газрын Удирдах ажилтны зөвлөгөөн  болно.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 

09:00 цагт БОАЖЯ-наас зохион байгуулж байгаа “Цахилгаан дамжуулах агаарын шугамд махчин шувууд хүчдэлд цохиулах эрсдэл, түүнийг бууруулах боломж” сэдэвт үндэсний анхдугаар зөвлөгөөн болно.

“Соёлын төв өргөө”-нд

10:00 цагт Нийслэлийн Боловсролын газар, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороотой хамтран, төрийн өмчийн 131 сургууль, 216 цэцэрлэг, төрийн бус өмчийн 94 сургууль 407 цэцэрлэг, насан туршийн боловсролын найман төвийг хамруулан “Монгол хүн” аяны анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулна. 

Сүхбаатар, Баянзүрх дүүргийн шүүхэд

10:00 цагт Талбай дээр нүцэглэсэн гурван эмэгтэйн шүүх хурал болно.

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагт ХБНГУ-аас Монгол Улсад хийж буй дээд хэмжээний айлчлалтай уялдуулан “Германд төгсөгч 1,000 төлөөлөгчийн чуулган”-ыг зохион байгуулах тухай УИХ-ийн гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдавга болон Монгол Германы гүүрээс мэдээлэл хийнэ.

Монголбанканд

11:00 цагт Орон сууцны 2-р сарын үнийн индексийг танилцуулна. 

ЗГ-ын 3-р байранд

11:00 цагт Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2-р сарын байдлыг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

Эрүүл мэндийн яамны сургалт мэдээллийн төвд

11:00-13:00 цагт Фокус судалгааны төвөөс семинар зохион байгуулна. Тамхи татахтай холбоотой сонирхолтой судалгаа танилцуулах, сурталчилгааг хэрхэн хийдэг тухай арга технологи танилцуулна. 

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт Ард түмний онц түр зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Монгол бөхийн өргөөнд

15:30 цагт Монгол цэргийн баярыг угтсан “Тэнгэрлэг аав” тоглолтын орлогоос өрх толгойлсон гурван аавд таван ханатай гэр өгнө.