Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

“МОНГОЛ ХҮН” аяны анхдугаар зөвлөгөөн болно

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн өмчийн 131 сургууль, 216 цэцэрлэг, төрийн бус өмчийн 94 сургууль 407 цэцэрлэг, насан туршийн боловсролын 8 төвийнхнийг хамруулсан “Монгол хүн” аяны анхдугаар зөвлөгөөн маргааш болох гэж байна.

Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэх нь аяны гол зорилго ажээ.

Аянд Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд, цэцэрлэгийн  эрхлэгч, арга зүйч нар мөн хамрагдана.

Үйл ажиллагааны нээлт “Соёлын төв өргөө”-ний их танхим 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 10:00 цагт болно.