Уншиж байна ...

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га газрыг спорт, ногоон байгууламжийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авахыг НИТХ дэмжжээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 18-нд болсон НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлсэн.

Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га газрыг спортын арга хэмжээ, ногоон байгууламжийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг баталжээ.

Уг тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосон байна.

Өчигдөр болсон НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжжээ.