Уншиж байна ...

Амгалангийн эцсээс Улиастайн уулзвар хүртэлх зам засварын ажил эхлэхтэй холбоотойгоор автобусны чиглэл өөрчлөгдлөө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлэх талаар мэдээлсэн билээ.

Нэгдүгээр хэсэг буюу ботаникийн эцсээс төмөр замын гарам хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэх юм.

Тодруулбал төмөр замын гармаас Улиастайн гүүр хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Тэгвэл зам засварын ажил хийхтэй холбоотойгоор нийтийн тээврийн чиглэл өөрчлөгджээ. 

Иймд нийтийн тээврийн автобуснууд дараах зураглалын дагуу зорчино.

зураг
 
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс