Цахим спортын PUBGM тоглоомын Азийн аварга гэж болохуйц "PUBG Mobile Super League - Central and South Asia Spring 2024" тэмцээн тавдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 14-нд Непалын Катманду хотод болно.
Анх удаа "супер лиг"-ийн түвшинд зохиогдож буй ААШТ-д 240 гаруй сая хүн амтай Пакистан улсаас оролцох эрхээ авсан "Guts and Glory esports" багийг манай улсын цахим спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "WAOW GG" компани өөрсдийн эзэмшилдээ авчээ.
Энэ нь Монголын компани анх удаа гадаадын багийг эзэмшилдээ авч, олон улсын албан ёсны томоохон тэмцээнд оролцохоор болж буйгаараа онцлог. WAOW Esports багийн зохион байгуулалтыг М.Зэлмэ, Ц.Тужманлай болон Непал дасгалжуулагч нар хангаж ажиллана.