Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпын аварга Ольга Корбут бүх медалиа дуудлагаар худалдана

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Баруун Германы Мюнхен хотноо 1972 онд зохион байгуулагдсан олимпын наадмын гимнастикийн төрөлд оролцож, гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн Беларусын гимнастикч Ольга Корбут бүх медалиа дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Ольга Корбутын гэр бүл санхүүгийн хүнд нөхцөлд байгаа тул ийнхүү медаль цомоо худалдахаас өөр аргагүй болсон байна. Тэрээр мөн 1976 оны Мюнхений олимпийн нэг алт, нэг мөнгөн медаль болон 1974 онд Австрийн Вена хотноо зохиогдсон Дэлхийн аваргын хоёр алтан медалиа худалдахаар болжээ. Ольга Корбутын медалийг Херитейж дуудлага худалдааны төв зарлан, зохион байгуулах юм байна.

“Энэ миний төдийгүй улсын маань хувьд түүхэн медаль. Гэхдээ одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах арга үүнээс өөр байхгүй” гэж Ольга Корбут ярьжээ.

Тэрээр 1991 он хүртэл Зөвлөлт Беларус улсад амьдарч байгааг социалист систем нуран унасны дараа АНУ руу нүүсэн юм. Одоо тэрээр гэр бүлийн хамт АНУ-ын Аризона мужид амьдарч байна. 

Эх сурвалж: www.gazetta.ru