Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Лестэр Сити клуб ерөнхий менежерээ халлаа

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн жил Английн премьер лигт түрүүлж, дэлхий даяар шуугиан тарьсан Лестэр Сити клубийн ерөнхий менежер Клаудио Раньери ажлаасаа халагджээ.

Лестэр Сити клубийн хөрөнгө оруулагч, удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар энэ жилийн багийн муу амжилтад дасгалжуулагч холбоотой гэж үзэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Клубийн удирдлагууд энэ шийдвэрийг гаргасны дараа клубийн хөгжөөн дэмжигчид дургүйцлээ илэрхийлж, клубийн байрны өмнө эсэргүүцлийн багахан хэмжээний жагсаал хийжээ.

Түүнийг ажлаасаа халагдсан талаар алдарт хөлбөмбөгч Гари Линекер “Маш гунигтай байна. Тэр энэ багийн дэг, соёлыг босгож өгсөн. Эцэст нь халагдлаа” гэж твиттер хуудсандаа жиргэжээ. Ийнхүү аварга болсноосоо хойш яг 298 өдрийн дараа ийнхүү ажлаасаа халагдлаа. Клаудио Раньери энэ талаар дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй бөгөөд цаашид чухам аль багийг дасгалжуулах нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн жилийн аварга Лестэр Сити клуб Английн премьер лигт 17-р байрт бичигдэж байгаа бол Аваргуудын лигийн эхний тоглолтод Испанийн Севийя клубт 2-1-ийн харьцаагаар хожигдоод байна.