Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийг галын аюулаас хамгаалсан цагдаа нарыг ШАГНАЛАА

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
 

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын IV хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нарын гавьяаг үнэлж “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа. 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэдэнд шагнал гардуулж, хүлээн авч уулзан баяр хүргэсэн юм. 

Цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар өнгөрөгч баасан гараг /2017.02.10/-ийн 23:50 цагийн үед ажлаа тараад гэртээ харьж явах замдаа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн ...тоотод оршин суух иргэний байшинд гал гарч байсныг шуурхай арга хэмжээ авч унтраасан юм. 

Тэд иргэн Ж.Ганбат, түүний дүү З.Отгонтуяа, охин Г.Лхам-Эрдэнэ нарыг галын аюулд өртөж амь насаа алдахаас хамгаалж, цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ.