Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

НАББГ: Тээврийн хэрэгслээс ялгаруулж буй бохирдлын хэмжээг тогтоох хэмжилт хийж байна

ikon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
 

Авто тээвэр болон нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үед ялгаруулж буй бохирдлын хэмжээг тогтоох хэмжилтийг өвлийн нөхцөлд анх удаа хийж байна.

Өчигдөр Экобус автобусанд хэмжилт хийсэн байна. Төслийн хүрээнд нийт 20 авто тээврийн хэрэгсэлд явуулын хөдөлгөөнт эх үүсвэр хэмждэг багажийг суурилуулан Улаанбаатар хотын замын нөхцөл байдалд тааруулан шулуун зам, төв зам, тойруу зам гэсэн 3 үндсэн маршрутаар өглөө, өдөр, оройн цагуудад хэмжилт хийжээ.

 “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-2-ын  хүрээнд хийгдсэн судалгаагаар нийт агаарын бохирдлын 10%-ийг авто машин эзэлдэг ба үүний 70% нь нийтийн тээвэр болон том оврын автобус эзэлдэг.

 

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн багынхан болон Японы олон улсын “ЖАЙКА” байгууллагын төслийн хамт олон хамтран хэмжилтийг хийж байгаа аж.

 

Эх сурвалж:  Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар