Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЕС салбарын сайдтай уулзсаны дараа СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАХ ЭСЭХийг шийднэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Сурагчдын амралтыг сунгах эсэх талаар эцсийн шийд хараахан гараагүй байна

Энэ асуудлаар өнөөдөр 10:00 цагаас Ерөнхий сайд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдыг дуудуулан уулзахаар болжээ. Энэхүү уулзалт хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болох аж.

Тиймээс Ерөнхий сайд салбарын сайдтай уулзсаны дараа сурагчдын амралтыг сунгах эсэх талаар эцсийн шийд гарахаар байна. 

Өчигдөр буюу энэ сарын 16-ны орой "Сурагчдын амралтыг сунгахааргүй боллоо" гэсэн мэдээлэл тарсан ч энэ нь албан ёсоор батлагдаагүй мэдээлэл байсан юм.