Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Халтиргаатай замуудад 45 тонн бодис цацжээ

www.ulaanbaatar.mn
2016 оны 12 сарын 21
ulaanbaatar.mn
Зураг зураг

2016 оны 12 сарын 20-ны өдөр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын  зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан хариуцсан зам талбайнхаа автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж ажиллалаа. Ингэхдээ шүүр, цас үлээгч болон явган хүний замын цас цэвэрлэгч төхөөрөмжүүдийг ашиглаж, явган хүний замын цасыг түргэн шуурхай цэвэрлэж байна.

Мөн дараах замуудад 45.5тн бодис цацжээ.

  • Энхтайваны өргөн чөлөө,
  • "Макс молл"-н уулзвараас Саппорогийн уулзвар,
  • Магсаржав, Маршалын гүүр,
  • Богд уулын арын замаар
  • Баянзүрхийн товчоо,
  • Нарны замаар Үндэсний соёл амралтын хүрээлэн,
  • 10-р хороолол, Чингисийн өргөн чөлөө,
  • Сөүлийн гудамж,
  • Баруун дөрвөн зам,
  • Нарны гүүр,
  • Дөлгөөн нуурын уулзвараас Энхтайваны гүүрээр ХААИС,
  • Баянхошуу,
  • Телевиз,
  • Тасганы овооны хойд уулзвар,
  • Саппорогоос хорооллын эцэс,
  • Ард Аюушийн өргөн чөлөө,
  • Хасбаатар, Хувьсгалчид, Амарсанаа, Энэбиш, 100-н айлын уулзвараас Доржийн гудамж,
  • Шар хадны эцэс,
  • Сүхбаатарын талбай,
  • Бээжин, Сансрын тунель,
  • Токио, Их тойруу, Бага тойруу, НҮБ, Анкара, Амарийн гудамж, Оюутны гудамжууд