Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн сүлд модны гэрлийг асаах ёслол өнөө орой болно

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн төв талбайд засагдсан “Сүлд мод”-ны гэрэл асаах ёслолын ажиллагаа өнөөдөр /2016.12.19/ 18:00 цагт болно.

Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд, зочид төлөөлөгчид, иргэд оролцоно.

Мөн энэ үеэр “Мөсөн гулгуурын талбай” нээгдэх юм байна.

Жил бүрийн 12-р сарын дундуур нийслэлчүүд маань гэрэл асаах ёслолоо хийдэг уламжлалтай бөгөөд энэхүү ёслолд нийслэлийн иргэдээ идэвхтэй оролцохыг Нийслэлийн Соёл, Урлагийн газраас уриаллаа.