Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛДОО багцын хэрэглэгчид датагаа хуваалцдаг боллоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 5
Сурталчилгаа

Дараа төлбөрт үйлчилгээний МОНГОЛдоо багцын хэрэглэгчид DATA SHARE /Дата шэйр/ үйлчилгээг ашиглан датагаа СКАЙтелийн 3 хүртэлх дугаарт хуваалцан ашиглах боломжтой боллоо.

Цахим ертөнцөөр алба, амины бүхий л ажлаа амжуулдаг болсон энэ цаг үед дата ашиглах нь та бидний хувьд яриа, мессежээс ч дутахгүй амин чухал хэрэглээ болжээ. Та МОНГОЛдоо багцын хэрэглэгч болсноор дата эрхээ хайртай, дотны хүмүүстэйгээ хуваалцаж, нэг талаар бусдад хэрэгтэй зүйлээр нь туслан урамшуулах нөгөө талаар өөрийн хэрэглэж, амждаггүй дата үлдэгдлээ бүрэн ашиглах боломжтой болж байгаа юм.

Жишээлбэл, та сар бүр 4GB дата ашиглах эрхтэй МОНГОЛдоо 40 багцын хэрэглэгч хэдий ч таны сарын дундаж дата хэрэглээ 3GB байж болох юм. Тэгвэл та сар бүр танд үлддэг 1GB датагаа гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хуваалцаарай.
 
 Дата хэрхэн хуваалцах вэ?

  1. 123 дугаарт DATA гэж бичиж илгээн хуваалцах боломжит дата үлдэгдлээ шалгана.
  2. 123 дугаарт SHARE гэж бичээд зай аваад, хуваалцах ДУГААР, зай аваад ДАТА ХЭМЖЭЭгээ бичин илгээгээрэй.
 

Санамж: 

  • Зөвхөн МОНГОЛдоо багцын хэрэглэгч Data share үйлчилгээг ашиглах ба СКАЙтелийн 3 хүртэлх дугаарт дата хуваалцах эрхтэй.
  • Хуваалцах боломжит дата хэмжээ 50MB, 100MB, 200MB, 300MB, 400MB, 500MB, 600MB, 700MB, 800MB, 900MB, 1GB, 2GB хүртэл байна.
  • Нэг модемийн дугаарт дата хуваалцах боломжтой.
  • МОНГОЛдоо багцын хэрэглэгч бусдад дата шилжүүлэхээс гадна мөн дата хүлээн авах боломжтой.
  • Дараагийн сар эхлэхэд дата хуваалцсан дугааруудын бүртгэл автоматаар устах тул сар бүр Data share үйлчилгээг шинээр идэвхжүүлэн дугаар нэмэх шаардлагатай.
  • Шилжүүлсэн дата эрхийн 10%-тай тэнцэх дүнг үйлчилгээний шимтгэлд суутган авна. Жишээ нь: Та 9ххх-хххх дугаарт 50MB хуваалцсан бол таны данснаас 55MB суутгагдана.
  • Дата хуваалцсан дугаарын өмнө DEL гэж бичиж 123 дугаарт илгээн хасахад хуваалцсан дата эрх хамт устахыг анхаарна уу.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.