Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Питер Морроугийн нэрэмжит “ХАСБАНКНЫ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 11 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Питер Морроу нь 2015 оны 7 дугаар сараас ХасБанкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд тэрээр Монгол Улсын банк, санхүүгийн салбар төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, дурсгалыг хүндэтгэн, энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг ХасБанкнаас санаачлан зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго: Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцаж буй, цаашид арилжааны банканд ажиллах хүсэл сонирхолтой чадварлаг, өсөх ирээдүйтэй оюутнуудыг нээн илрүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын гараагаа оновчтой, зөв эхлүүлэхэд туслах, мэргэшлийн бэлтгэл хангах боломж олгох.  

Тэтгэлгийн хамрах хүрээ: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй 3, 4-р курсын сурлагын амжилтаар болон Нийгэм, олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээнд идэвхтэй оролцдог оюутнуудаас шалгаруулж шилдэг 3 оюутанд 1 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

Материал хүлээн авах хугацаа: Улаанбаатар хот, СБД, Ерөнхий Сайд Амарын гудамж, ХасБанкны төв байранд 2016.12.9-ны өдрийн 18:00  цаг хүртэл хүлээн авна.

Холбоо барих: 

ХасБанкны лавлах 1800-1888 (энгийн утасны тарифаар)

Төв банкны 7577-1888 /дотуур утас 804/

Шалгаруулалтын дүнг зарлах: Шалгарсан 3 оюутныг 2016.12.23-нд ХасБанкны www.xacbank.mn цахим хуудсаар мэдээлнэ.

Тэтгэлгийн хэмжээ: 1 ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР

Тавигдах шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй 3, 4 дүгээр курсын оюутан байх;
  • Сурлагын амжилтаар тэргүүлэгч байх /сурлагын голч дүн 3,5 буюу түүнээс дээш/;
  • Нийгэм, олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн болон бусад арга хэмжээнд идэвхтэй оролцдог байх;
  • Санхүүгийн боломжоор хязгаарлагдмал;
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон бол давуу тал болно;

Бүрдүүлэх материал

Сонгон шалгаруулалт

Нэгдүгээр шат

  • Сурлагын голч дүн 3,5 болон түүнээс дээш;
  • Сурах хүсэл эрмэлзэлтэй;
  • Санхүүгийн боломжоор хязгаарлагдмал зэрэг байдлыг харгалзан 2016.12.9-ний өдрийн дотор шалгаруулна.

Хоёрдугаар шат: Илтгэл

Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тэтгэлэг хүсэгчид хамрагдах ба доорх сэдвийн хүрээнд илтгэл бэлтгэн оролцоно. Шалгаруулалт 2016.12.12-ны өдрөөс 2016.12.16-ны өдрийн дотор болно.

Сэдвүүд:

  1. Хүү буурах орчныг бүрдүүлэх боломж, арга зам
  2. Банкуудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх боломж (өнөөгийн орчин, нөхцөлд)
  3. Санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх боломжууд

Гуравдугаар шат: Ярилцлага

Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн тэтгэлэг хүсэгчид хамрагдах ба доорх бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Шалгаруулалт 2016.12.21-ний өдрийн дотор болно.

  • Сургуулийн тодорхойлолт /элссэн он, анги зэргийг заасан/;
  • Сурлагын дүнгийн хуулбар /сургуулийн захиргаагаар баталгаажуулсан/;
  • Суралцаж байх хугацаанд амжилттай оролцож байсан тэмцээн, уралдааны батламж;
  • Санхүүгийн боломж хязгаарлагдмал гэдгийг баталгаажуулсан баримт.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.