Уншиж байна ...

Шангри-Ла Улаанбаатарт М trip аялал жуулчлал, ачаа тээврийн цогц үйлчилгээний төв нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Шангри-Ла Улаанбаатар төвийн B1 давхарт нислэгийн тийз борлуулалт, аяллын даатгалын үйлчилгээ, буухиа шуудан, Улаанбаатар хот доторх гадаадын жуулчдад зориулсан өдрийн аялал, гадаад дотоод аяллын багцын захиалга зэрэг авиа болон аялал жуулчлалын бүх төрлийн үйлчилгээ авах боломжтой M trip: Трейвэл Зон буюу авиа үйлчилгээний цогцолбор төв нээлтээ хийжээ.

М trip цогцолбор нь 1998 оноос хойш агаарын ачаа тээвэр, нислэгийн тийз болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй “Мон Аэр Тур” ХХК-ийн ре-брэндинг төсөл бөгөөд IATA буюу олон улсын агаарын тээврийн холбооны аяллын агент болон ачаа тээврийн карго агентын зөвшөөрөл, Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын 337 болон 109 тоот тусгай зөвшөөрлөөр баталгаажсан үйл ажиллагаа явуулах аж.

зураг
 
зураг
 
зураг
 

Одоогийн байдлаар улс хооронд зорчигч, аялагчид М trip трэйвел зоноос дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой:

  • Гадаад болон дотоодын чиглэлд аялал жуулчлалын багцууд
  • 25 жилийн туршлагаар баталгаажсан нислэгийн тийз худалдаа
  • Дэлхийн 220 чиглэлд импорт, экспортын ачаа тээвэр
  • DHL Буухиа шуудан
  • Даатгал
  • Боловсролын аялал жуулчлалын үйлчилгээ
  • Эвент, үзвэр үйлчилгээний тасалбар борлуулалт
  • Трэйвел SIM худалдаа
  • Нисэх буудал хот хоорондын захиалгат такси үйлчилгээ

Дээрхээс гадна “Мон Аэр Тур” компанийн хамт олон цаашид тийз болон аяллын зээлийн үйлчилгээ, M trip аппликейшн, онлаин худалдааны тээврийн үйлчилгээ, Чингис Хаан нисэх буудлын дэргэд карго ачаа тээврийн терминал ашиглалт оруулахаар төлөвлөж буй бөгөөд Монгол Улсад анх удаа аялагчдад зориулан хот дотроо нислэгийн чек-ин хийх City Check-In & Baggage Drop үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Байршил: Шангри-Ла Улаанбаатар
Харилцах утас: +976-11311001, 72001111
Сошиал хуудас: https://www.facebook.com/mtripco
Вэб сайт: www.m-trip.mn

M trip / M cargo / M commerce / M finance

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.