Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Уурхайн нурангид дарагдсан гурван иргэнийг эсэн мэнд гаргажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 57 дугаар уклоны газар хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны тунель тасарч гурван хүн дарагдчихлаа гэсэн дуудлага 11 дүгээр сарын 07-ны өглөө 09:43 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иржээ.

Албан хаагчид дуудлагын дагуу ослын газарт очиж хайгуул хийхэд уурхайн налуу ам 20 метрийн гүнд нуралт үүсч, хоёр бэхэлгээний нуруу тасарч, нурлын цаана гурван иргэн дарагдсан байдалтай байсан байна.

Иймээс аврагчид уурхайн нурлыг сэтэлж, трубагаар агааржуулалт хийн, бэхэлгээ тавьж, 15 метр/куб нурсан шороог 20 метрийн гүнээс дээш ковшоор зөөвөрлөжээ.

 
 

Аврах ажиллагаа гурван цаг гаруй үргэлжилсэний эцэст нурангид дарагдсан иргэдийг эсэн мэнд гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгсөн байна.

Ослын дуудлагаар аврах хоёр бүлэг ажиллажээ. 

 

Эх сурвалж: ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги