Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 38 хүн гэмтжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сарын 15, 16 -ны өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд  Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 741 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 589 дуудлага бүртгэгдсэн байна. 

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23 бүртгэгдэж 38 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч зургаа, явган зорчигч тав байсан бол зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны тав хүүхэд өртсөн  байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 107 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ. 

Тухайлбал, 

  • СБД-ийн нутаг Алтайн гудамж T.Landcriuser маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн  хэрэгсэл жолоодож явган зорчигч 32 настай эрэгтэй Б нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
  • СБД-ийн нутаг Их тойруу Өлзий төвийн уулзварт амины H.Grace маркийн авто машины жолооч Б нь M.Colt маркийн Т жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 25 настай эмэгтэй А нарын 4 хүн гэмтсэн.
  • Хөвсгөл аймгийн Ар булаг сумаас баруун тийш 30 км-т Харын завсар гэх шороон замд H.Porter маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 1 нас 5 сартай эмэгтэй П-г мөргөж амь насыг нь хохироосон.
  • Мөн аймгийн Тосонцэнгэл сумаас хойш 20 км-т Асгат гэх шороон замд Э жолоочтой Зил-130 маркийн авто машин онхолдож жолооч 51 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирсон.