Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

ЦУОШГ: Цасан шуурга шуурч, ХҮЙТЭРНЭ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Өвөрхангай, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүй байна.

Аравдугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын хойд, 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, цас орно. 

Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө дулаарна.