Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Замын цагдаагийн газрын Жижүүрийн Шуурхай Удирдлагын Хэлтэст /ЖШУХ/ өчигдөр нийт 359 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 274 дуудлага бүртгэгджээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч, 4 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Тодруулбал, СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 19-р байрны урд замд автобусны жолооч явган зорчигч 57 настай эмэгтэйг мөргөж, хохирогч ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна.

Мөн ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж, Цагдаагийн 2-р хэлтсийн урд замд T.Alphard маркийн авто машины жолооч хэн болох нь тодорхойгүй 60 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ.

Иймээс зам тээврийн ослоос сэрэмжлүүлэх үүднээс дараах анхааруулгыг цагдаагийн байгууллагаас хүргэж байна.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замын Цагдаагийн газраас анхаарууллаа.