Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гэрэл: Таван угалз ХУУЛЬ БУСААР агнасан байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Шонхор шувуу болон бусад ан амьтны хууль бус агнуурын асуудлаар Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, “Ногоон Парламент”-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар асуудлын талаар МБОИЗ-ийн дэргэдэх “Ногоон Парламент”-ын тэргүүн Д.Гэрэл “Хууль бус ан агнуурын асуудлаар өнгөрсөн онд 310 шонхорын 5.4 тэрбум төгрөгийн хохирлыг Монгол Улсад барагдуулж байсан. 

Гэвч энэ жил дахин ан агнуурын хууль бус наймааны нууц тогтоол энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр гарсан байна. 

Монгол Сафари ХХК-ийн эзэн У.Буяндэлгэр, “Луук Монголия” ХХК, “Степ Номад” ХХКомпаниудын эзэн Г.Баттулга Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Д.Даваасамбатай хуйвалдаж, сайдын тушаалыг зөрчиж, хуваарилаагүй байхад угалзын ан хийх зөвшөөрөл олгосон байгаа юм. Ингээд таван угалз хууль бусаар агнасан байна.

 
Мөн бид хууль бус агнуурын асуудлаар хэлэлцээ хийж,
•    Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, 
•    Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, 
•    Хууль Зүйн Яам, 
•    Байгаль Орчны Яаманд энэ асуудлаар хариулт авахаар бичиг явуулсан боловч сар болж байхад одоог хүртэл хариу хэлээгүй байна.
Нэг шонхор шувуунаас 11,760 ам.доллар улс авах ёстой байдаг. Энэ жил бидний мэдэж байгаагаар 200 шонхор гарчихсан байна. Үүнээс гадна өнгөрсөн онд Арабуудад 13 шонхор Хөвсгөлд, 3 шонхор Дорнодод бариулахаар зөвшөөрөл өгчихсөн байсан. Нийлээд 216 шонхорын хохирлыг барагдуулах ёстой. 

Тийм учраас хот, хөдөө байгаа ард иргэд өөрсдөө энэ байдлаа хянах хэрэгтэй байна. Монголчууд хараа гүйцэх газраа хамгаалж ирсэн юм шүү. Бид эдгээр хулгайн ан агнуурын талаарх асуудлыг АНУ-ын импорт, экпортод хяналт тавьдаг байгууллагад хүсэлт, мэдэгдэл явуулсан.

Удахгүй Европын Холбоонд мэдэгдэл хүргээлнэ. Ийм байдлаар бид өөрсдөө тэмцэх ёстой. Газар шороог нь ухаж байна. Одоо ан амьтныг нь зөөгөөд дууслаа. Гөрөөчин биднийг хулгайн анчин гэж нэрлэчихээд өөрсдөө ангийн хулгай хийгээд явж байна” хэмээн тайлбарлалаа. 

 

Мөн энэ тухай МБОИЗ-ийн гишүүн, “Ногоон Парламент”-ын гишүүн Б.Батболд “Бид ан амьтнаа өөрсдөө өсгөж, үржүүлэх, хамгаалах ёстой. Гадныхан ямар ч зөвшөөрөлгүй ан амьтан агнаж, тоглоом хийж байна.

Хэрвээ жирийн нэг малчин эргэн зээр агнаад идчихсэн бол өнөөдөр тэр хүнд эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байхыг та бүхэн харах л байх. Ийм баримт нотолгоо байхад, Байгаль орчны эрүүгийн хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн энэ хэрэгтэй яагаад тэмцэхгүй байгаа юм. Үүнийг шалгах хэрэгтэй” гэлээ.

Баримт