Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

SCALDARSI EMPEROR I буюу CUSTOM машины ОРГИЛ

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 8 сарын 22
Cardoctor
Зураг зураг

Scaldarsi Motors хэмээх шинэхэн үйлдвэрлэгч компани өөрийн цоо шинэхэн урлагийн бүтээлийг танилцуулаад байна.

Энэ бол Emperor I хэмээх Mercedes-Maybach S 600 дээр бүтээгдсэн загвар юм. Түүнд бүх зүйлсийг нь ханаж цадтал нь цацсан гэж хэлж болохоор харагдаж байна

 

Мэдээж хэрэг S 600 -ийн үндсэн төрх, дизайны элементийг хадгалж, урд, хойд гэрлийг хэвээр нь үлдээсэн.

Харин урд хэсэгт маш том өөрчлөлтийг хийснээр анхаарал татах болсон байна. Улмаар биеийн хэлбэр загварт сайжруулалт хийж, маш том дугуй тавьснаар аркны зай үлэмж бага хэмжээтэй болсон нь харагдаж байна.

 

Гэх мэтчилэн зургаас олон зүйлс өөрчлөгдсөн нь харагдаад байна. Харин нэг сонирхолтой зүйл нь гэвэл тэр гялтганасан шар хэсгүүд нь 24 каратын алтадмал юм байна. Хөдөлгүүрийн хувьд Brabus Rocket 900 загвараас авсан 6.3 литрийн хос турбо V12 хөдөлгүүрийг авч ашигласнаар 888 морины хүчийг гаргах боломжтой болсон.

Үр дүнд нь 100 км/ц хурдыг 3.7 секундэд авах гайхалтай үзүүлэлттэй болжээ. Компанийн хэлснээр таныг хаазлах үед газар хөдлөх мэт болж, бүгд та болон таны машинруу анхаарах болно гэдгийг амлаад байна.

 

Гаднах нь ийм саак юм чин дотор ч гэсэн гайхамшигтай байх нь дамжиггүй. Тиймээ зөв. Танд сонголтоор 24 төрлийн арьс, 24 ховор амьтны арьс, 78 төрлийн мод, 16 өнгийн кузовын төрлийг санал болгож байна. Та дуртайгаа сонго...

Үүгээр ч тогтохгүй дээд зэрэглэлийн арьсан цүнх, Ролекс брэндийн бугуйн цаг, машинтай чин ижилсэх түлхүүр зэргийг авсны чин төлөө подарок болгон өгнө. Үнийн хувьд уу? $1.5 сая доллар. Дэлхийд ердөө 10 ширхгийг л үйлдвэрлэж гаргахаа мэдэгдээд байна.

Бас нэгэн нууц хэлэхэд Emperor I загвар бол Scaldarsi-ийн Emperor Collection цувралын зөвхөн эхний хөзөр нь юм. Тэд цаашдаа өөр 11 загварын 110 машиныг үйлдвэрлэхээр бэлтгээд байгааг дуулгахад таатай байна.

Компанийн вэб сайтад тавигдсан мэдээллээр бол Emperor II (Mercedes-AMG S 65 Coupe), Emperor III (Bentley Bentayga), Emperor IV (Mercedes-AMG G 65) and Emperor V (Bugatti Chiron) гарах нь ээ.

 

Зураг