Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Асашорюү Д.Дагвадорж: Соёолонгийн түрүү гэдэг тэр жилийн хийморио даадаг

Б.Дөлгөөн
2016 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:29 2016/07/12

Гэрэл зургийг MPA.mn 

СОЁОЛОНГИЙН ФОТО МЭДЭЭГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ. 

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны морьд барианд орлоо. 

Хурдан соёолон насны морьдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржийн хурдан бор үрээ төрийнхөө их наадамж түрүүлж, түмэн олноо баясгалаа. Бор үрээг Монгол Улсын Манлай уяач Д.Одгэрэл уяж хурдлуулсан юм.

Д.Дагвадорж аварга "Сэтгэл өндөр байна. Соёолонгийн түрүү гэдэг тэр жилийн хийморио даадаг. Сэтгэл хөөрөөд тулчихаад юм ярьж чаддаггүй. Нар, хур тэгширсэн сайхан наадам болж байна. Түмэн олон минь сайхан наадаарай" гэлээ. 

Морь нь түрүүлсэний дараах аваргын жиргээ:

Соёолонгийн: 

Аман хүзүүнд Архангай аймгийн харьяат Ө.Пүрэвбаатарын хурдан загал үрээ, 

Айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уяач С.Дамбажавын хурдан хээр үрээ,

Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн хонгор халзан үрээ,

Айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Л.Батмөнхийн үрээ хурдалж, наадамчин олноо баясгалаа.

09:20 2016/07/12

Гар утсаар үзэж байгаа бол ЭНД дарна уу.