Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 6, 6S, SE утастай хэрэглэгчид зөвхөн Мобикомын сүлжээнд 4G LTE үйлчилгээг авах боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Мобиком Корпорациас худалдан авсан iPhone 6, 6S, SE болон Blackberry брэндийн ухаалаг гар утаснууд, 4G LTE дэмждэг iPad-ууд 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зөвхөн Мобикомын сүлжээнд өндөр хурдны 4G LTE сүлжээнд нэвтрэх боломжтой болсныг нийт хэрэглэгчдэдээ мэдэгдэхэд таатай байна.

Манай чадварлаг инженерүүдийн шуурхай үйл ажиллагааны үр дүнд амласан өдрөөсөө 10 хоногийн өмнө Мобиком Корпораци нь Apple компанийн батламжилсан Монгол Улс дахь цорын ганц оператор болсондоо туйлын баяртай байна.

Мөн Мобиком Корпораци нь Монгол дахь Apple компанийн цорын ганц албан ёсны борлуулагчийн хувьд тус брэндийн бүх төрлийн ухаалаг утас, хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг үйлдвэрийн баталгаа, төлбөрийн хамгийн таатай нөхцөлтэйгөөр хэрэглэгчдэдээ санал болгодог билээ.

Apple компани нь чанарын болон үйл ажиллагааны өндөр шалгуур тавьдаг бөгөөд сүлжээний үзүүлэлтийн хамгийн хатуу чанд стандартуудыг хангаж, өргөн хүрээнд бодит туршилтуудыг хийсний дараа өндөр хурдны 4G LTE сүлжээг дамжуулах эрхийг операторуудад олгодог. Бид тус компанийн өндөр стандартыг хангаж, хамгийн шилдэг 4G LTE үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэх боломжтой боллоо. Ингэснээр Apple, Samsung, Blackberry болон бусад гар утас үйлдвэрлэгчдийн хамгийн сүүлийн үеийн 4G LTE дэмждэг загварууд болон хөдөлгөөнт төхөөрөмжтэй Мобикомын бүх хэрэглэгчид өндөр хурдны 4G LTE үйлчилгээг мэдээллийн аюулгүй байдлын дээд зэргийн нууцлалтайгаар хэрэглэх боломжтой болж байна.  

Энэхүү 4G LTE буюу дараа үеийн үүрэн холбооны дата үйлчилгээ нь хэрэглэгчдэд интернэтээр саадгүй аялах, өндөр нягтрал бүхий контентуудыг нүд ирмэхийн зуур хурдан дамжуулах болон татаж үзэх гэх мэт бололцоог олгосноор үүрэн холбооны хөгжилд чухал алхам болж байна. Дараа үеийн дата үйлчилгээ нь ард иргэдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон бөгөөд интернетийг илүү хурдан, цогц байдлаар ашиглах боломжтой болсон нь аж ахуйн нэгж, байгууллага болон хувь хэрэглэгчдэд шинэ, шинэ боломжуудыг нээж байгаа юм.

Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй

“Манай чадварлаг инженерүүдийн хүчин чармайлтын үр дүнд, бид бусдаас түрүүнд 4G LTE үйлчилгээг дэмждэг бүхий л төрлийн ухаалаг гар утас болон төхөөрөмжтэй мөн шинээр худалдан авах гэж буй нийт хэрэглэгчдэдээ хүргэх боломжтой болсондоо баяртай байна.

Мобиком Корпорацийн 20 жилийн ойн баяр тохиож буй энэ жил 4G LTE үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь бидний хувьд томоохон алхам боллоо. 4G LTE сүлжээг нэвтрүүлэхийн өмнө бид нарийн чанд олон давтамжит туршилтыг хийсэн бөгөөд уг шинэ үйлчилгээг ашиглаж буй хэрэглэгчид маань өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад таатай байна. Ирэх 9 дүгээр сарын сүүлээр бид Улаанбаатар хотыг 4G LTE сүлжээгээр бүрэн хангах бөгөөд улмаар 2017 онд 4G LTE сүлжээг томоохон хот суурин газруудад нэвтрүүлэхийн тулд олон арван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх болно” гэж ярилцлагадаа дурдлаа.

Мобиком Корпораци нь Apple, Samsung болон бусад үйлдвэрлэгчдийн албан ёсны борлуулагчийн хувьд 4G LTE үйлчилгээг хэрэглэгчдэд цогцоор нь хүргэж буй цорын ганц оператор компани юм.  Өөрөөр хэлбэл iOS үйлдлийн систем бүхий iPhone болон iPad болон Android үйлдлийн системд суурилсан олон төрлийн ухаалаг утас, таблет ашигладаг Мобикомын хэрэглэгчид 4G LTE сүлжээний бүхий горим, давуу талууд болох FaceTime, Hotspot, цэнэг барилт, үйлдвэрийн чанарын баталгаа зэргийг ашиглах боломжтой төдийгүй бид худалдан авалтын таатай нөхцөлийг санал болгодог билээ.

Бид сүлжээндээ илүү олон гайхалтай хөгжүүлэлтүүдийг хийж байгаа тул манай сүлжээг сонгон ашиглаж, хамгийн олон хэрэглэгчид яагаад Мобикомоор үйлчлүүлдэгийг олж мэдээрэй.

Мобиком Корпораци 4G LTE үйлчилгээг нэвтрүүлэхийн зэрэгцээ IPTV-гийн дараагийн үе шат болох MobiPlay TV үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж байгаа бөгөөд цаашдаа ухаалаг гэрийн автоматжуулалтын үйлчилгээ зэрэг олон төрлийн шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх болно.

Мобиком Корпораци ХХК

 

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!  

 

         

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.