Урин дулаан улирал эхлэхэд бид ичээнээсээ гарч биеийн жиндээ анхаарал тавьж эхэлдэг. Тэгвэл дараах долоон дадлыг хэвшил болгосон хүн хялбархан илүүдэл жингээсээ салах боломжтойг судлаачид зөвлөж байна.
Долоо хоног бүр доод тал нь 200 минутын дундаж хэмнэлтэй дасгал хөдөлгөөн хийдэг байх.
Долоо хоногт 10-аас бага цагийг телевизийн өмнө сууж өнгөрүүлэх
Өдөрт 1,380 калори илчлэгээс хэтрэхгүй хүнс хэрэглэх. Үүний 30 хүрэхгүй хувь нь өөх тосноос гаралтай байх.
Ижил хэмжээний хоолыг тогтмол жигд идэх, амралтын болон баярын өдрөөр хэтрүүлэхгүй байх.
Өдөр өлсөж, орой нь хэт идэхгүй байхын тулд өдөр бүр өглөөний цай ууж сурах
Сэтгэл хөдлөл, хүсэл шуналдаа автан дуртай хоолоо хэтрүүлж идэхээс зайлсхийх хатуу сахилга баттай байх
Ядаж долоо хоногт нэг удаа биеийн жингээ хэмжих. Өдөр бүр хоолноос авч байгаа илчлэгээ тооцоолох.
Эх сурвалж: LiveScience.Com