Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжин ялалтын баярыг нижгэр тэмдэглэнэ

Монголын мэдээ
2015 оны 6 сарын 29
Монголын мэдээ
Зураг зураг

БНХАУ-ын удирдагч Си Зиньпин Японы дарлалаас чөлөөлөгдөж, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Тянь Аньмэний талбайд ирэх есдүгээр сарын 3-ны өдөр сүрлэг жагсаал зохион байгуулахаар шийджээ.

Энэхүү жагсаалдаа тэрбээр гадаадын олон орны цэргийн удирдагчдыг урьсан байна. Мөн энэ үеэр зэвсэглэлдээ шинээр нэвтрүүлсэн зэр зэвсгээ анх удаа олон нийтэд дэлгэж сонирхуулах ажээ. Япон есдүгээр сарын 2-ны өдөр бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан ч маргааш нь албан ёсны баярын өдөр болгосон юм.

Дэлхийн хоёрдугаар дайныг албан ёсны эх сурвалжуудад 1939 оны есдүгээр сарын 1-нд эхэлсэн хэмээн тэмдэглэдэг ч угшил нь Хятадаас эхтэй. 1931 онд Японы милитаристууд Манжуу эзэлж, Манж Го хэмээх тоглоомын улс байгуулж, улмаар 1937 Хятад-Японы дайн эхэлсэн түүхтэй.

Японд эзлэгдсэн Хятадын ард түмэн маш их зовлон зүдгүүр амсч, олон сая хүний амь нас үрэгдсэн байдаг. Энэхүү ойг ёсчлон тэмдэглэснээрээ БНХАУ фашизмын эсрэг тэмцэлд өөр хувь нэмрээ оруулсан гэдгийг дэлхий дахинд зарлан тунхаг боломжтой болох юм хэмээн албаны эх сурвалжаас мэдээл байна. Учир нь дэлхийн хоёрдугаар дайнд оруулсан БНХАУ-ын хувь нэмрийг ойшоодоггүй юм.

Жагсаалд дэлхийн улс орнуудын цэргийн удирдагчдыг урь гэдгийг эх сурвалж баталсан ч хэдэн улсыг урьсан, Японыг урьсан эсэх, тэд татгалзсан уу, зөвшөөрсөн үү гэх зэрэг асуултуудад хариулахаас татгалзсан байна.

Хятадыг чөлөөлөх дайнд ЗХУ-аас гадна Монголын арми оролцож байсан түүхтэй. Тиймээс дээрх ойд Монгол, ОХУ-ын зэвсэгт хүчин чухал зочноор оролцох нь мэдээж юм.

Зураг