Уншиж байна ...

ТАНИЛЦ: Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгосон төрийн албан тушаалтнуудын хамаарал бүхий ААН-үүд

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:40 2024/04/17

Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхлыг Түр хорооны шинжээч танилцуулав. 

Тэрбээр "Эрүүл мэндийн хуульд зааснаар "Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/ олгоно" хэмээн заасан. 

1.2018-2020 оны Эрүүл мэндийн яам тусгай зөвшөөрлийн комиссын хамаарлын талаар...

Тус комиссын гишүүнээр ажиллаж байсан Б.Наранбаатар нь "Бурят-Омбол" ХХК, Н.Чимэдлхам нь "Мөнгөн тойг" НЧ ХХК-тай хамаарал бүхийн байдал тогтоогдсон. 

зураг
 
  • "Бурят-Омбол" ХХК-ийн идэвхтэй хувьцаа эзэмшигч Х.Лхагвасүрэн нь Б.Наранбаатарын ээж юм. 
зураг
 
  • Эм хангамж нийлүүлэгч "Мөнгөн тойг" ХХК-ийн идэвхтэй хувьцаа эзэмшигч нь Л.Чулуунцэцэг нь комиссын гишүүн Н.Чимэдлхамын ээж юм. 
зураг
 
  • Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлийн комиссын шинжээч Б.Бадамханд нь Нийслэл дэх эмийн сангийн тусгай зөвшөөрөл бүхий "НХТ" ХХК-ийн хамаарал бүхий албан тушаалтан. Тус компанийн идэвхтэй хувьцаа эзэмшигч Н.Энэрэл нь Б.Бадамхандын хүүхэд. 
зураг
 
2. 2021-2023 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар тусгай зөвшөөрлийн комиссын ашиг сонирхлын талаар...

зураг
 
  • Тус комиссын дарга Б.Цэцэгсайхан нь "Билэгбат" ХХК-ийн хамаарал бүхий этгээд юм. Тус компанийн идэвхтэй хувьцаа эзэмшигч Б.Билэгсайхан нь Б.Цэцэгсайханы төрсөн дүү гэсэн улсын бүртгэлийн лавлагаа ирсэн. 
зураг
 
  • Комиссын гишүүн Д.Уранзаяа нь "Эмийн үйлдвэр импекс" ХХК-ийн хамаарал бүхий албан тушаалтан. Тус компанийн идэвхтэй хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй буй Д.Ууганзаяа нь Д.Уранзаяагийн эгч. 
зураг
 
  • Комиссын дарга Д.Нарантуяа нь "Хүмүүн фарм" ХХК-ийн хамаарал бүхий албан тушаалтан. Тус компанийн идэвхтэй хувьцаа эзэмшигч О.Анужин нь Д.Нарантуяагийн хүүхэд юм. 
зураг
 
  • Комиссын нарийн бичгийн дарга Д.Бямбаа нь "Үндсэн шугам групп" ХХК-ийн хамаарал бүхий албан тушаалтан. Тус компанийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэчимэг нь Д.Бямбаагийн ээж юм. 
зураг
 
  • Комиссын шинжээч Д.Намжилсүрэн нь "Мөнхжил" ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа. 
зураг
 
  • Комиссын шинжээч С.Сарнай нь "Тодтун" ХХК-ийн хамаарал бүхий хуулийн этгээд. Тус компанийн хувьцаа эзэмшигч С.Төрбат нь С.Сарнайгийн төрсөн дүү. 
зураг
 
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн тусгай зөвшөөрөл олгох хуралд Д.Уранзаяа оролцож, өөрийн хамаарал бүхий "Монос фарм" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах, хаягийн өөрчлөлтийг бүртгэх асуудлаар санал өгч дэмжин ажилласан. 

Д.Уранзаяагийн аав О.Дамба нь "Монос фарм" ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээд болох "Энхийн шүүдэр" ХХК эмийн үйлдвэрийн идэвхтэй хувьцаа эзэмшигч. "Энхийн шүүдэр" ХХК нь 2013 оны долдугаар сард улсын бүртгэлд бүртгэгдсэн. О.Дамба нь өнөөдрийг хүртэл тус компанид хувьцаа эзэмшиж байгаа. 

"Монос фарм" ХХК-тай Л.Хүрэлбаатар гэх хувьцаа эзэмшигчээр холбогдож байгаа юм. 

зураг
 
зураг
 
3. 2018-2023 оны Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн комиссын талаар...

Хянан шалгалтын ажлын хэсэгт Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн комиссын гишүүдийн мэдээллийг ирүүлсэн. Гэхдээ 2018-2021 оны тус комиссын хурлын мэдээллийг ирүүлээгүй. 

Энэ нь нийслэлийн эмийн сангуудад тусгай зөвшөөрөл олгох үйл явцын ашиг сонирхлын талаар шинжээчийн дүгнэлт олгох боломжгүй байсан" хэмээн ярилаа. 

зураг
 
14:06 2024/04/17

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах УИХ-ын Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Үдээс хойших сонсголоор Хүний эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт, Эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил, Иммуноглобулин, Асем, 2008 оны Бангладешийн 51 эмийн жишээ, Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхол, Эмийн хилийн хяналт, Эмийн үйлдвэрлэх зохистой дадал, хэрэгжилт, ЭЭХХЗГ-ын чадавх болон Эмийн салбар дахь Монополи гэсэн сэдвүүдээр мэдээлэл сонсоно. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1117671796109707