Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Осолд орсон жолооч ЭЗХЯ-ны ажилтан байжээ

ikon.mn
2014 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Зургийг Х.Уламбаярын FB-ээс ашиглав.
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:11 2014/01/07

"Макс Өргөө" компаниас мэдэгдэл гаргажээ

Тэдний мэдэгдэлд "Өнөөдөр ЧД-т байрлах "Макс Өргөө" компанийн барилгаас төмөр унаж хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал боллоо. Амь насаа алдсан иргэний ар гэрт манай компаниас эмгэнэл илэрхийлж, гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна. 

Тус барилгыг "Макс Өргөө" компанийн захиалгаар гадаадын хөрөнгө оруулалттай компани гүйцэтгэж байгаа болно. 

Манай компанийн удирдлагууд гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Удирдлагууд ирсний дараа албан ёсоор мэдээлэл хийх болно" гэжээ. 

13:22 2014/01/07

Барилгын аюулгүй байдлын талаар 15.00 цагаас МҮОНТ-ийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр гарах юм байна. Энэ талаар MM агентлагийн дарга С.Батзаяа ийнхүү жиргэжээ. 

12:26 2014/01/07

Осолд орсон авто машин Эдийн засаг хөгжлийн яамных гэдгийг тус яамны хэвлэлийн төлөөлөгч баталлаа. Харин амь насаа алдсан иргэн тус яамны жолооч байсан бөгөөд түүний тухай мэдээллийг яамнаас өгөхөөс татгалзлаа. 

12:09 2014/01/07

Төмөрт өртсөн машиныг яг одоо ачих гэж байна. 

2014.1.7 ЧД

11:33 2014/01/07

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт баригдаж байгаа "Макс Өргөө" компанийн барилга дээрээс Ланд крузер 200 маркийн машин дээр төмөр унаж дотор нь явсан жолооч газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. 

Тухайн үед Нийслэлийн онцгой байдлын газрын эмч Э.Отгонтуяа өөр ажлаар явж байсан ч төмөрт оногдсон машин дээр очсон ч жолооч анхны тусламж авахаасаа өмнө амь нас нь хохирсон байжээ. 

Яг одоо тухайн орчныг хамгаалалтад аваад байна. 

Төмөрт оногдсон машин гуравдугаар эгнээгээр зорчиж байжээ. 

11:18 2014/01/07

Чингэлтэй дүүрэгт байрлах "Макс Өргөө"-ийн баригдаж байгаа барилга дээрээс 10.30 цагт төмөр авто машин дээр унасан талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлэгдсэн билээ.

Энэ тухай Нийслэлийн Онцгой байдлын газрын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "энэ мэдээлэл үнэн. Ослын үеэр хүний амь нас эрсэдсэн нь үнэн. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ. 

11:03 2014/01/07

10:51 2014/01/07